Цэс Close

“Indiana Jones 5”, “Black Panther 2” киноны нээлтийн хугацааг хойшлуулжээ

“Walt Disney” компани нэрийг нь оноогоогүй байгаа “Indiana Jones” киноны тавдугаар анги болон “Black Panther” киноны үргэлжлэл болох “Wakanda Forever” киноныхоо нээлтийн хугацааг хойшлуулж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, найруулагч Жеймс Мэнголдын найруулсан “Indiana Jones 5” киноны дэлгэцнээ гарч эхлэх хугацааг жил орчмоор хойшлуулж, 2023 оны зургаадугаар сард нээлтээ хийсэн болсон байна. Харин “Black Panther: Wakanda Forever” киноны нээлтийг 2022 оны арваннэгдүгээр сард кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар болжээ.

Эдгээрээс гадна “Marvel”-ын “Doctor Strange in the Multiverse of Madness”, “Thor: Love and Thunder”, “The Marvels”, “Ant-Man and the Wasp: Quantumania” зэрэг кинонуудын нээлтийг ч мөн хэдэн сараар хойшлуулжээ. 

Эх сурвалж: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах