Цэс Close

P.Diddy-д холбогдох хэргийг шүүх тангарагтны шүүгчдийг сонгох сонгон шалгаруулалт эхэллээ

Америкийн хипхоп ертөнцийн томоохон төлөөлөгч, продюсер Шон Комбс буюу P-Diddy-г өнгөрөгч 2024 оны есдүгээр сард хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл, рекет, мансууруулах бодис, хүний наймаа гэх зэрэг олон хэрэгт буруутган баривчилсан билээ.

Түүний эсрэг 120 хүн гомдол гаргасны 25 нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж хэрэг хэрхэн шийдэгдэх бол хэмээн анхааралтай ажиглаж байгаа юм.

Тухайн үед холбогдогч талаас батлан даалтад гарах хүсэлт гаргаж барьцаа амалж байсан ч прокурорууд түүнийг оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргаж, барьцаагаар суллагдах хүсэлтийг нь хүлээж аваагүй.

Тэгвэл P-Diddy-д холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт болох төлөвтэй байна. Юун түрүүнд тус шүүх хуралд оролцох бүрэлдэхүүнийг сонгох аж. BBC агентлагийн мэдээлж байгаагаар  600 тангарагтны шүүгчдээс 45 шүүгчийг сонгож, улмаар эцсийн 12 тангарагтны шүүгч болон 6 нөөц тангарагтны шүүгчдийн хамт тодруулна. Ингэхдээ хэргийн хохирогчидтой ямар нэгэн  байдлаар ойрын холбоотой эсэх, яллагчид болон өмгөөлөгчдийн талаар аливаа үзэл бодолтой эсэх, мөн тэдний биеэ үнэлэгчид болон хууль бус мансууруулах бодисын хэрэглээний талаарх итгэл үнэмшил, хип хоп дуу хөгжмийн ертөнц болон хууль сахиулах байгууллагын талаарх үзэл бодол, хэрэгт нэр холбогдсон олны танил хүмүүсийн жагсаалтанд багтсан нэрсийг сонссон зэрэг нарийн шалгуур тавьжээ. 

Өдгөө 55 настай Шон Комбс баривчлагдсанаасаа хойш Бруклин шоронд хоригдож байгаа бөгөөд өөрийнх нь эсрэг үүсгэсэн бүх эрүүгийн хэрэгт өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байгаа бол түүний өмгөөлөгчид нь бэлгийн хүчирхийлэл гэгдэж байгаа хэрэгт холбогдогчид бүгд харилцан зөвшилцсөний үндсэн дээр харилцаанд орсон хэмээжээ.

Шүүх хурал 2 сар орчим үргэлжлэх төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах