“Red velvet” хамтлагийн гишүүн Жое “Only One Person” драмад гол дүрийг бүтээхээр болжээ

Хуваалцах

Солонгосын алдарт “Red velvet” хамтлагийн гишүүн Жое JTBC телевизийн шинэ төсөл “Only One Person” драмад гол дүрийг бүтээхээр болжээ.

Цувралын зураг авалт  ирэх наймдугаар сард эхэлж, энэ оны хоёрдугаар хагаст цацагдахаар төлөвлөгдсөн байна.

Жоеын хувьд сүүлд 3 жилийн өмнө “Tempted” драманд гол дүр бүтээсэн бөгөөд түүнээс хойш хамтлагийн уран бүтээлд голлон ажиллаж байсан юм.

Харин цувралын найруулагчаар “Хүндийн өргөлтийн дагина Ким Бог Жу”, “Дурсамжаасаа намайг олоорой” болон “Цагдаа нар” зэрэг цувралуудыг найруулсан О Хён Жон ажиллахаар болжээ.  

эх сурвалж: allkpop.com

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн