Цэс Close

“Samsung” компани ухаалаг утас борлуулалтаараа “Apple”-ийг ардаа орхижээ

“Samsung” компани ухаалаг утас борлуулалтаараа дэлхийн гар утасны хамгийн том борлуулагч болох “Apple”-ийг ардаа орхижээ.

Тодруулбал, Энэ оны эхний гурван сард дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 7.8 хувиар өсөж, 289.4 саяд хүрснээс “Samsung” компани 20.8 хувийг нь эзэлжээ. Өнгөрөгч 2023 оны дөрөвдүгээр улиралд “Apple” компани ухаалаг утасны борлуулалтаараа "Samsung"-ийг дахин гүйцэж түрүүлээд байсан боловч өнгөрсөн улиралд зах зээлийн 17.3 хувийг эзэлснээр хоёрдугаар байр луу ухарчээ.

Харин жагсаалтын гуравдугаарт Хятадын томоохон ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Xiaomi” /14.1 хувь/ бичигдсэн байна.

Сонирхуулахад, “Samsung” компаний хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох “Galaxy S24” загваруудаа худалдаанд гарган 60 сая гаруй утас нийлүүлжээ. Шинэ загварыг ухаалаг гар утасны эхний гурван долоо хоногийн борлуулалтыг өнгөрсөн жилийн “Galaxy S23”-ынхтай харьцуулахад 8 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах