Цэс Close

“Squid Game” койныхон 12 сая ам.доллар луйвардаж, ор сураггүй алга болжээ

“Netflix” флатформын хамгийн алдартай цувралыг тэргүүлж байгаа “Squid Game” цувралын нэрээр нэрлэсэн “Squid Game” “Крипто” /Crypto/ төсөл нь хөрөнгө оруулагчдаасаа 12 сая америк доллар авчээ.

Төслийн багийнхан бүх токеноо борлуулсаны дараа төслийг дуусгасан бөгөөд борлуулалтын дараа “SQUID” койны ханш 99,99 хувиар буурч үнэ цэнээ алдсан байна. Ингэснээр тус койноос авсан олон зуун иргэн хохирчээ. Энэ нь койны хөөсрөл явагдаж, иргэдийн мөнгийг луйвардсан хэрэгт тооцогдож байгаа юм.

Мөн “SQUID” койн гаргасан багийнхан албан ёсны вэб хуудас болон нийгмийн сүлжээгээ даруй устгаж, койн худалдаж авсан хэрэглэгчдээс нийт 12 сая америк доллар “хулгайлж” амжжээ.

Харин криптовалютын мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, “SQUID” койны багийнхан зүгээр л хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлжээ. Тиймээс ямар ч үндэс суурьгүй, эргэлзээтэй криптовалютуудад хөрөнгө оруулалт хийж, худалдан авахгүй байхыг хүмүүст анхааруулсан байна.

Эх сурвалж: Crypto.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах