Youtuber Ishowspeed-ийн Чингис хаан музейгээс хийсэн бичлэгийг 125 мянган хүн үзжээ

АНУ-ын алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр Чингис хаан Үндэсний музейд цаг гаруй хугацаанд (2025.04.11) саатаж, шууд дамжуулалт хийлээ.
Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс түүний 38.6 сая дагагч нь хамт байж, Чингис хаан Үндэсний музейгээр зочиллоо. Музейн гурваас есөн давхар хүртэлх бүх танхимуудын үзмэрүүдтэй танилцан, Чингис хаан Үндэсний музейн Хүндэтгэлийн өргөөнд зочлон, Чингис хааны Алтан хөшөөнд мөргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монголчууд бидний өвөг дээдэс, дэлхийн мянганы суу билэгт Эзэн Богд Чингис хааныхаа алдар гавьяаг тус музейн ахлах тайлбарлагч О.Энхцолмон хийжээ.
Стример IShowSpeed Их эзэн хааны түүхэн гавьяаг бахархаж, Монголын түүхтэй биечлэн танилцах үеэрээ миний өвөг дээдэст дайчин удмын цус байсан гэдгээ онцолж, Монгол оронд дахин ирвэл Чингис хаан Үндэсний музейгээр заавал зочлох болно гэсэн амлалтыг үзэгчдэдээ өглөө.
Тэрбээр Монголд анх удаа ирж байна. FIFA, Fortnite зэрэг тоглоомын стример, хошин бичлэг, reaction видеонуудаараа алдаршиж өвөрмөц зан төрхөөрөө олон сая дагагчтай болжээ.
Э сурвалж: Чингис хаан Үндэсний музей
Сэтгэгдэл үлдээх