Цэс Close

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 10 хүн гэмтжээ

2021 оны долдугаар сарын 30, 31, 08 дугаар сарын 1-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 729 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 478 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 10 хүн гэмтэж, орон нутагт  6 хүн гэмтсэн  байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
  • Жолооч гэмтсэн-1
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн-3
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
  • Зорчигч гэмтсэн-1

Орон нутагт:

  • Автомашин онхолдох хэлбэрээр-5
  • Хоёр автомашин мөргөлдөх-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчил илрүүлсний нийслэлд 142, орон нутагт 82 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчлийг илрүүлсэний 6355 нийслэлд, 8254 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох,  

Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших , бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг  замын хөдөлгөөнд явганаар оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах