Цэс Close

АНУ-ын DCI компани МАН болон Сү.Батболдын талаар гүтгэлэг тараасандаа зарлуулга мэдэгдэл гаргажээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ыг намыг төлөөлж АНУ-ын "DCI" лобби компанитай Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр сар хамтран ажиллах 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн 4-р сард цацагдаж байв. УИХ дахь АН-ын гишүүд гэрээг үгүйсгэж байсан ч тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газраас МАН болон УИХ-н гишүүн Сү.Батболдыг харлуулах зорилготой гэрээг байгуулсан болох нь илчлэгдсэн. 

Тэгвэл Ди-Си-Ай групп /DCI Group/-ээс гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ташаа мэдээ хүргүүлсэн байснаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргасан байна. Тодруулбал Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон Монголын улс төрийн талаар ташаа мэдээлэл тарааж байснаа хүлээн зөвшөөрч, тараасан мэдээллүүдээ үгүйсгэжээ. Мөн энэхүү мэдэгдэлд тус компанийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, үүнийг нь мэдсэн дариудаа АН-тай байгуулсан гэрээгээ цуцалсан гэж бичжээ. 

2020 оны өвлөөс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг элдэв гүтгэлэгт мэдээлэлд хутгаж, харуулж эхэлсэн байдаг. Тэр бүү хэл АНУ-ын Нью-Йорк, Сингапур зэрэг гадаад улсын шүүхэд хэрэг үүсгэсэн гэдэг мэдээллүүд нь аль хэдийнээ гүтгэлэг гэдэг нь нотлогдсон юм. Тэгэхээр энэ мэтчилэн илт худал мэдээ мэдээллийг гаднын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар Х.Баттулгын тамгын газрынхан тараалгаж байсан нь ийнхүү нотлоглож байна. 

Эндээс харахад Тусгаар улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд гаднын компанийг ашиглан өрсөлдөгчдөө харлуулсан, тэр бүү хэл эх орноо дэлхий нийтэд гутаан доромжилсон уг гэрээний талаар тухайн үедээ Монголд шуугиад өнгөрсөн. АН-ын нэр бүхий гишүүд хэний захиалгаар ийм гүтгэлэг тараасан вэ? Хэн гэгч хүн зохион байгуулж АНУ-ын томоохон лобби компанийг хууран мэхэлж байгуулсан бэ? гэдэг асуултууд үлдэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах