Цэс Close

Аялж явсан иргэн Чулуутын хавцлаас унаж, амь насаа алджээ

Аяллаар явж байсан 30 настай, эрэгтэй Чулуутын хавцлаас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар Улаанбаатар-Архангай чиглэлд аялж явсан 30 настай, эрэгтэй Чулуутын хавцлаас хөл алдан унаж, сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдөр 23:05 цагт хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Эрлийн багийнхан өнөөдөр 06:24 цагт уг хавцлаас цогцсыг олж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах