Цэс Close

Алтан овооны тахилгын үеэр анх удаа XVIII-XIX зууны үеийн дурсгалуудыг анх удаа олны хүртээл болгоно

Алтан овооны тахилгын үеэр 18-19-р зууны үеийн дурсгалууд дэлгэгдэхээр болжээ.
Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 4-6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд "Чулуун цадиг" үзэсгэлэн олны хүртээл болно.
Тус үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн хэмжээнд хад чулуун дээр сийлэгдэж үлдсэн дурсгалуудыг гэрэл зураг болон бодитоор нь дэглэх аж. Урьд өмнө ийм үзэсгэлэн гарч байгаагүй бөгөөд энэ хэрээр "Чулуун цадиг" үзэсгэлэн  Урлаг судлаачдын анхаарлыг татаж байна.
Нийт 430 гаруй м2 талбайд дэлгэгдэх энэхүү үзэсгэлэнгээс хүн чулууны эд хэрэглэлүүд, чулуун дурсгалтай холбоотой хадны сүг зураг, зосон зураг, хаданд сийлсэн зургууд, хүрэл чулуун зэвсгийн үеэс авхуулаад эртний Түрэгийн болон Эзэнт гүрний үеийн дурсгалууд ч багтах юм.
Түүнчлэн хүн чулууны өмнө байсан тахилын ширээ болон 18-19-р зууны үеийн сүм хийдийн барилгын хана дээр үлдсэн зарим дурсгалуудыг бодитоор үзэх боломжтой.
Мөн үзэсгэлэнтэй уялдаатай Сүхбаатар аймгийн 10 гаруй зураачдын онц сонирхолтой бүтээлүүдээс гадна уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн ч хамт дэглэгдэх ажээ.
Уран зураг, гэрэл зураг, чулуун дурсгал, шүтээн урлалын үзмэрийг Алтан Дарь овооны тахилгын үеэр сонирхоорой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах