Цэс Close

Байгууллагын дэргэд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгууллагын дэргэд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийн стандарт нормын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, иж бүрэн тохижилтыг гүйцэтгэсэн.

Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүллээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах