Үндэсний их баяр наадмаар бүх нийтээрээ хоног амарна

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ удаагийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтыг сунгах эсэхийг хэлэлцээд, долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног АМРАХ шийдвэрийг гаргажээ.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээрээ амарна.
Долдугаар сарын 20-ны даваа гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эхлэх аж. Иймд Зам, тээврийн яам болоод харъяа салбар байгууллагуудын хариуцлагатай жижүүр, эргүүлүүд 24 цагаар байнгын бэлэн байдалд ажиллах юм.
Сэтгэгдэл үлдээх