Цэс Close

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Киргизийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

Өнөөдөр БНХАЖ-ын дарга Ши Жиньпин, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж байгаа Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой Ши-Ан хотноо хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Киргизийн Ерөнхийлөгч Нургожоевич Жапаров таныг баяртай угтаж байна.

Өнгөрсөн онд бид хоёр ч удаа уулзаж, хоёр орны харилцаа болон олон салбарын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрч чадсан ыилээ. Эдгээр нийтлэг ойлголтууд үр дүнтэй хэрэгжиж, хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгч байна.

Та үүрэгт ажлаа авснаас хойш эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьжиргааг сайжруулах, улс төрийн эвсэл бүлгүүдийн хүчийг нэгтгэх талаар хүчин зүтгэл гаргаж, өргөн олон Киргизийн ард түмний дэмжлэг, хүндэтгэлийг хүлээсэн. Таны удирдлага дор Киргиз Улс олон салбарт байнга шинэ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Манай хлёр орны найрамдалт харилцаа 31 жилийн хөгжлийн замыг туулсан. Киргизтэй хамтран сайн хөршийн найрамдал, хамтдаа хөгжсөн Хятад-Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны хөгжлийг сэргээхэд Хятад улс бэлэн байна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах