Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаньтай албан уулзалт хийлээ

Хуваалцах

Уулзалтад Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Т.Энхбаяр, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Жендэрийн өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа болон “Бээжингийн тунхаглал”-ын 30 жилийн ой 2025 онд болохтой холбогдуулан “Жендэр ба Тогтвортой хөгжил” арга хэмжээний талаар нээлттэй ярилцаж, санал солилцов.

Мөн хатагтай элчин сайд Шэнь Миньжуань жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн