Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хуваалцах

Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт өнөөдөр 15:20:12 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад Төвшрүүлэх сумын иргэдэд газар хөдөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, одоогоор учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн