Цэс Close

Б.Батбаатар: ИЗНН 30, 100 жилийн дурсамж ярихгүй, илүү сайхан өнөөдрийг бүтээнэ

Иргэний Зориг Ногоон Нам энэ сарын 9-нд аравдугаар Их хурлаа хийлээ. Тус нам өнгөрсөн зургадугаар сард Үндэсний хорооны хурлаа хийж, өөрийнх нь хүсэлтийн дагуу Ц.Ганхуягийг намын даргаас чөлөөлж, дэд дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг даргаараа сонгосон юм. Намынхаа дүрмийн дагуу Их хурлаа хийж хоёр хүн намын даргад өрсөлдсөнөөс Б.Батбаатар 93.7 хувийн санал авч намын даргаар сонгогдлоо.

Их хурлын үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Бид намын гишүүн, ард түмэнтэйгээ салбар бүрийн төлөөлөл дээр намын бодлогоо барьж очно. Түүнээс биш Батын Батбаатар гэдэг хүний хувийн бодол очихгүй. Улс төрийн намынхаа хувьд манай нам намын зохион байгуулалттай, гишүүдийн оролцоотой түүхтэй, үзэл санаа үнэт зүйлтэй. С.Зориг агсны үзэл санааг тээж явж чадаж байгаа нам нь ИЗНН. Бид 100 жилийн дурсамж ярихгүй. Бид 30 жилийн дурсамж ярихгүй. Бид өнөөдрийг бүтээнэ. Өнөөдрийг бүтээхдээ өнгөрсөнд хүндэтгэлтэй хандана. Өнөөдрийг бүтээж байж маргаашийг бий болгоно гэдэгт итгэдэг. Өнөөдрийг бүтээнэ гэдэг ИЗНН-ын бодлого бусад улс төрийн хүчнээс ялгарах зүйл нь мөн. ИЗНН энэ цаг мөчөөс ард түмний нам болсон. Албан тушаалтан, авлигачдын нам биш. ИЗНН ард түмний тайз болно” гэв.

No description available.

No description available.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах