Цэс Close

Б.Жавхлан: БНХАУ-аас зөвхөн чингэлэгтэй нүүрс авах шаардлагаа удаа дараа тавьж байгаа

Өнөөдөрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.  

Тэрээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Гашуунсухайт боомтын саатал болон Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. 

Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Мөн БНХАУ-ын талаас худалдаад авчихсан нүүрс хилийн наана гацсан байгаа. Тиймээс үүнийг нэн түрүүнд гаргаж өгөх асуудлыг бид БНХАУ-ын талд тавьж байна. Тиймээс чингэлэг тээврийн терминалыг байгуулсан. Аль болох харилцан хүний контакт үүсгэхгүй байдлаар боомтуудын экспортыг зохион байгуулахаар дээд хэмжээнд ярилцсан. 

Чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Түр журмаар ажиллах журам, дүрмээ гаргачихаад БНХАУ-ын талаас хариу хүлээж байна. 

Харилцан гадаад худалдаагаа хүндэтгэх үүднээс эхний ээлжинд БНХАУ-аас худалдаад авчихсан нүүрсийг гаргах бөгөөд энэ жилийн хувьд экспортын төлөвлөгөөн дээр томоохон цохилт авна. Энэ бол зайлшгүй нүүр тулах хүндрэл болчхоод байна.

Хилийн солбилцлын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нарийн царигийг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна гэдгээ олон жилийн өмнө тохиролцсон. Ирэх оны долдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна. Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана" гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах