Цэс Close

Г.Дугаржав: Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой хэргийн улмаас Дарханы төмөрлөгийн үйлдвэр1,8 их наяд төгрөгийн хохирол амссан

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурлын тов энэ сарын 21-ний өдөр товлогджээ.

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг авахдаа “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт нэр бүхий 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдаад байгаа.

Тэгвэл дээрх хэргийн талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Дугаржав МҮОНТ-д ярилцлага өгөх үеэрээ... “Хэргийн нэг оролцогчийн хувьд тодорхой мэдээлэл бий. Хэрэг хоёр ч удаа прокуророос буцсаны эцэст шүүх рүү шилжлээ. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар ахлуулсан ажлын хэсэг хохирлын хэмжээг 1,2 их наяд гэж тооцсон бол манай компани 1,8 их наяд нэмэх нь 120 сая ам.долларын хохирол учирсан гэж үздэг. АТГ-ын мөрдөгч, шинжээчид мөн хохирлын хэмжээг тооцоолсон байгаа.

Энэ хэрэг монголын ард түмний анхааралд орсон хэрэг. Энд зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухай асуудал яригдахгүй, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн тухай томоор яригдах болно. Өөрөөр хэлбэл улстөрийн МАНАН гэдэг шиг бизнесийн МАНАН цаашид орших уу, үгүй юу гэдэг нь энэ хурлаар харагдах байх.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн авлигатай тэмцэх ажил мохох уу, урагшлах уу гэдгийг шийдэх хэмжээний том шүүх хурал болно” гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах