Цэс Close

Дарханы зам засварын ажил ирэх 7 хоногоос эхэлнэ

Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх 7 хоногоос эхэлнэ. Ингэхдээ одоогийн замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж зохицуулах юм байна. 

Азийн автозамын сүлжээний нэг хэсэг болох Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг өргөтгөн шинэчилж тавих ажлыг 2019 оны 6 дугаар сараас эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл зам, барилгын ажил  дуусаагүй ирсэн юм. 5 багцад хуваан засварлаж буй уг замын 1 дүгээр багцын ажлыг өнгөрсөн жил бүрэн дуусгасан. Одоо 3 болон 5 дугаар багцын ажил 70 орчим гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 3 дугаар багцын замаас 25 км-ын цементэн бэхжүүлсэн суурийг өнгөрсөн онд хийж одоо хучилтын ажил үлдээд буйг энэ оны 6 дугаар сарын эцэст дуусгах аж. Мөн 5 дугаар багцын замд 15 км-ыг хатуу хучилт хийсэн. Ингэснээр 3 болон 5 дугаар багцын замын үлдсэн хэсгийг засаж барьснаар 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй, графикт хуваарийг батлаад буйг Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төслөөс мэдээлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах