Цэс Close

АНХААР: Коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй зургаан дүүргийн 57 хороо

НОК-ын Шуурхай штабын дэргэд байгуулагдсан Орон зайн дүн шинжилгээний багаас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Тус багаас халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байршлууд дараагийн халдвар гарахад ямар хамааралтай байгааг тооцоолж байгаа ажээ.

НОК-ын Штабын Орон зайн дүн шинжилгээний газрын дарга Г.Цогтдэлгэр "Нийслэлийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын бүртгэлийн нэгдсэн санг байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус санд 2,512 тохиолдлыг бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудыг орон зайн дүн шинжилгээний нэгдсэн мэдээллийн системд оруулдаг болсон. Ингэснээр эдгэрсэн болон эмчлэгдэж байгаа тохиолдлуудыг ч мэдээллийн системээс тодорхой харах боломжтой.

Уг мэдээллийн системд үндэслэн 2021 оны хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 18-ны хороонд 538 батлагдсан тохиолдлын орон зайн байршлыг тодорхойлж, нягтаршлыг нь тооцоолж үзлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 94 хороонд халдвар гарсан байна. Үүнээс 57 хороог халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон.

Тиймээс халдвар тархах эрсдэлтэй хороодод оршин суудаг иргэд болон худалдаа үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай.

Эрсдэлтэй хороодыг танилцуулбал,

Чингэлтэй дүүрэг:

  • 2, 3, 4, 13, 16, 18, 19 дугаар хороо

Сүхбаатар дүүрэг:

  • 2, 3, 6, 9, 11 дүгээр хороо

Баянзүрх дүүрэг:

  • 2, 4, 5, 8, 12, 16, 22, 25, 26 дугаар хороо

Хан-Уул дүүрэг:

  • 2, 4 7, 10, 12, 15, 18 дугаар хороо

Сонгинохайрхан дүүрэг:

  • 7, 15, 16, 26, 33, 35, 37, 40,43 дугаар хороо багтаж байна.

Гэхдээ тухайн хорооны иргэд айж сандрах зүйлгүй бөгөөд бид орон зайн дүн шинжилгээний аргаар тооцоолж үүнийг гаргасан бөгөөд нэгдсэн арга хэмжээг авч ажиллаж байна" гэсэн юм

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах