Цэс Close

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн цэвэр ашиг 41.2 тэрбум төгрөгт хүрчээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 2023 оны гүйцэтгэлээр улс, аймаг, орон нутгийн төсөвт 31.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, үйлдвэрийн татварын дараах цэвэр ашгийн хэмжээ 41.2 тэрбум төгрөгт хүрчээ. Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2022 онтой харьцуулахад 49 хувиар өссөн байна. Үйлдвэр ийнхүү ашигтай ажилласан үр дүнгээ хуваалцаж, шинэ оны өмнө 2.4 тэрбум төгрөгийн урамшууллыг 1522 ажилтандаа олгосон билээ. Түүнчлэн ажилчдын цалингаа 52 хувиар нэмэгдүүлжээ.
Ачаа тээврийн эргэлтийг сайжруулах зорилгоор үйлдвэрийн зүгээс вагоны тоог 300-гаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, тайлант онд 9 сар хайлах хаягдал төмрийн нөөц бүрдүүлж амжжээ. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хувьд 2023 онд гангийн үйлдвэртээ их засвар хийсэн.
Тус үйлдвэр нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч төдийгүй хамгийн том ган үйлдвэрлэгч юм.

Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

darkhan_uildver_2023

эх сурвалж: mining.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах