Цэс Close

ДЭМБ вакцинжуулалтын гэрчилгээ олгох талаар зөвлөмж боловсруулна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний вакцинжуулалтын гэрчилгээтэй холбоотой зөвлөмжөө ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байна. 

"Одоогийн байдлаар янз бүрийн хувилбаруудыг судалж байна. Вакцин хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой блокчейн гэх зэрэг механизмуудын талаарх зөвлөмжөө ДЭМБ ойрын өдрүүдэд эсвэл ойрын долоо хоногт өгч магадгүй" гэж ДЭМБ-ын Онц байдал, эрүүл мэндийн салбарын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, ДЭМБ-ын шинжээчдийн тусгай баг "нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг вакцинжуулалтын ажилд тохируулах чиглэлээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна". Түүнчлэн вакцинжуулалтын цахим гэрчилгээ олгох төсөл дээр ажиллаж байгаа баг ч байгаа аж. "ДЭМБ-ын Онцгой байдлын хороо вакцинжуулалтын хамрах хүрээ маш бага байх үед аялагчдаас вакцинжуулалтын гэрчилгээ шаардахыг эсэргүүцэж байсан билээ. Гэсэн хэдий ч вакцинжуулалтын хамрах хүрээ улам бүр өргөжиж, энэ асуудлыг улам бүр идэвхтэй хэлэлцэж байна" гэж тэрбээр хэлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах