Цэс Close

ДЭМБ-аас Хятадад хүнд халдварладаггүй шувууны ханиад хүнд халдварласантай холбогдуулан ямар нэг хязгаарлалт тогтоохгүй байхыг зөвлөжээ

Хятадад хүнд халдварладаггүй гэх H10N3 шувууны ханиад хүнд халдварласан тохиолдол бүртгэгдсэн билээ.

Тодруулбал, тус улсын Жянсу мужийн Жэньжян хотод 41 настай эрэгтэй H10N3 шувууны ханиад туссанаар энэ вирусийн халдвар авсан дэлхийн анхны хүн болсон байна. Улмаар Хятадын мэргэжилтнүүд тухайн эрэгтэйгээс шинжилгээ авч, түүний биед халдвар ямар замаар халдсан болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Эхний ээлжид халдвар авсан эрэгтэйг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд түүнтэй хавьталд орсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулсан гэж Шинхуа агентлаг мэдээлсэн.

Тус асуудалтай холбогдуулан олон улсын сэтгүүлчид ДЭМБ-аас энэ асуудлаар тодруулахад шувууны ханиадны вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан улс хооронд аялахаар хил нэвтрэх үед H10N3 шувууны ханиадтай эсэхийг хүмүүсээс тусгайлан шалгахгүй байхыг ДЭМБ зөвлөж байгаа хэмээн Женевийн төв штабын албан ёсны төлөөлөгч Тарик Яшаревич мэдэгджээ.

Түүнчлэн тус асуудалтай холбогдуулан хилийн боомтууд дээр тусгайлан шалгахыг ДЭМБ зөвлөхгүй бөгөөд аялал жуулчлал, худалдаанд аливаа хязгаарлалт тавихыг ч зөвлөөгүй хэмээн нэмж мэдэгдсэн байна. 

эх сурвалж: Xinhuanet.com BBC.COM

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах