Цэс Close

Сонгууль 2021: “Про капитал” судалгааны төвөөс гаргасан судалгааг У.Хүрэлсүх тэргүүлжээ

Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын рейтинг болон намуудын рейтингийн түүвэр судалгааг хийж үр дүнг зарлажээ.

Тус судалгаанд 5000 иргэд түүврийн хэлбэрээр явагдсан байна. Улмаар судалгаанд оролцсон иргэдийн 40.9 хувь нь МАН-г, 34 хувь нь АН-ыг, 6.5 хувь нь ХҮН-г дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн 18.6 хувь нь аль ч намайг сонгохгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Харин “Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг дэмжих вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 47.4 хувь нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг, АН-аас нэр дэвшиж байгаа С.Эрдэнийг 31.1 хувь нь дэмжихээ илэрхийлсэн бол 21.5 хувь нь ХҮН-аас нэр дэвшиж байгаа Д.Энхбатыг дэмжихээ илэрхийлжээ. 

Мөн "Нэр дэвшигчдийн уриа үгэнд өгсөн таны үнэлэлт, дүгнэлт"  гэсэн асуултанд санал асуулгад оролцогсдын 48.3 хувь нь У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн Монгол” уриаг, 32.7 хувь нь С.Эрдэнийн “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” уриаг дэмжсэн бол 12.3 хувь нь Д.Энхбатын “Монгол чадна” гэсэн уриаг дэмжжээ. Тэгвэл 6,7 хувь нь "Мэдэхгүй" гэсэн хариулт өгчээ.

Сануулахад, Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 9-нд болох бөгөөд одоогийн байдлаар гадаадад ажиллаж амьдардаг иргэд урьдчилсан байдлаар саналаа өгсөн юм. Харин коронавирусний халдварын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэд болон ахмад настнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах