Цэс Close

Д.Ганбат: Би тэр хар машинд чинь итгэхгүй байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг нэр дэвшүүлсэн. УИХ-ын гишүүд эдгээр нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ удаагийн сонгуульд гишүүдийн тоо нэмэгдсэн. Үүний 48 хүн намын жагсаалтаар орж ирэх зохицуулалттай. Сонгуулийн хуулийн жагсаалтын 48 бол осолтой шүү. Олон түмэнд нэр нүүрээ барсан, шүүхээр шийдэгдсэн хүмүүс ороод ирэх бүрэн боломжтой. Намын жагсаалт ийм хор уршигтай, янз бүрийн хүмүүс шургалж улс төрд үлдэх нүх сүв болно. СЕХ-ныхон дүрэм журмаа сайн гаргаж, анхааралтай хандах шаардлагатай.

С.Баярцогт жишээлбэл шүүхээр цагаатгагдчихсан, жагсаалтын ард ороод л ирнэ шүү дээ. Магадгүй дараа нь өөр улсууд шүүхээр шийдүүлээд ороод ирэхийг үгүйсгэх аргагүй байна.

Ч.Сайханбилэг ч бас ороод ирэх боломжтой. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гараагүй. Намын жагсаалт гэдэг чинь ийм хор уршигтай. Та бүхэн эртнээс сайн бэлтгэлтэй байж, яаж бүртгэх дүрэм журмаа тодорхой болгохгүй бол энэ мэтийн нөхөд шургалах цонхыг нээчихсэн байгаа. Үүнд л анхаармаар байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Би тэр хар машинд чинь итгэхгүй байгаа. 2020 оны сонгуулийг баталгаагүй машинтай явуулсан. Ирэх сонгуулийг баталгаатай машинаар хийж чадах уу? УБЕГ-ын даргаас асууя, бүртгэл мэдээллийн систем найдвартай ажиллаж чадах уу?

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Хар машин гэх санал тоолох төхөөрөмжийг 2023 оны төсөвт санхүүжилтийг тусгаж, нөхөн бүрдүүлэлт хийсэн. Техник бүрэн бүтэх, ашиглалтын шаардлага хангаж байгаа. Монгол инженерүүд программ хангамжийг хийдэг. Одоогоор сонгууль явуулахад бэлэн гэж болно. 2012 оноос хойш төхөөрөмж ашиглахад буруу тоолсон, алдаа гарсан зүйл байхгүй. Ирэх сонгуульд төхөөрөмжөөр тоолж, дүнгээ явуулсны дараа 100 хувь гар тооллого явуулж баталгаажуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах