Цэс Close

Д.Сумъяабазарыг улаан автобуснаас 8 тэрбумыг цавчсан гэв

Д.Сумъяабазар хотын дарга болсон цагаасаа “нийтийн тээврийн шинэчлэл”-ийг үе шаттайгаар хийнэ гэж амласан удаатай. Гэтэл эвдэрхий баахан ногоон автобус оруулж ирж, өнөөх нь нийгэмд дуулиан тариад авсан. Төрийн мөнгө уйлдаггүй гэдгийн адилаар “Ногоон автобус”-ны алдагдалд Д.Сумъяабазар огцорсноос өөрөөр хариуцлага хүлээхгүй мартагдаж хот автобусгүй, төсөв мөнгөгүй болж үлдсэн. Д.Сумъяабазарын үед хийсэн улаан автобусны булхайг хуулийнхантай хамтарч хийсэн байж болзошгүй баримт гарч ирсэн талаар өмнө нь мэдээллэж байсан.

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг сошиал хуудаснаа “224 ширхэг улаан автобус нийлүүлсэн “Голден драгон bus” ХХК дээр нь ирээд гэрээг нь үзчихлээ. Нэг автобусны үнэ 265 сая юм байна. Гэтэл 302 саяар авсан гэж худлаа тайлагнаад нэг автобуснаас 30 гаруй сая төгрөг цавчсан байна. 224 автобус гэхээр 8 тэрбумыг цавчсан байна. Энэ гэрээг Д.Сумъяабазарын баруун гар хийсэн, хуулийнхаан ажлаа хий, Монголд очоод та нарын арьсыг хуулна аа. Монголоос олдоггүй баримтыг Хятадаас ирээд харчихлаа” хэмээн пост оруулжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах