Цэс Close

Д.Тогтохсүрэн: УБТЗ-ын даргаар Оросын талаас орос хүн тавих саналтай байна гэсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын талаар хэлэлцжээ.

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр... Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Засгийн газраас хаалттай өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудал нь ОХУ, БНХАУ-ын харилцах харилцааны асуудалтай холбоотой. Ялангуяа олон жил ужиграсан зарим асуудлын талаар ярьсан.

Гурав дахь асуудал болох төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн. Мөн Засгийн газар өргөн барихдаа нууцын зэрэглэлтэй өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ болон манай улсын хооронд гарч байгаа тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх асуудлууд, БНХАУ-ын харилцааны асуудлуудыг ярилцсан. Зарим нь нууцын зэрэглэлд ордог.

Ялангуяа төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, өөр олон асуудал бий. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байна.

  • Төмөр замуудын асуудал. Монгол Улс хэвтээ болон босоо төмөр замын асуудал ярьж байна. 267 км Гашуунсухайтын төмөр зам барьсан. Цаашид ч барих шаардлагатай байна. Концессын гэрээгээр барина. Ингэхдээ ашиглалтын гэрээгээр барина. Тэр агуулгаар нь баруун чиглэлд Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам барих нь зүйтэй гэж үзэж байна. Зүүн чиглэлд Чойбалсан Бичигтийн чиглэлийн, Улаанбаатрт Богд төмөр зам барина. УБТЗ-ын даргаар Оросын талаас орос хүн тавих саналтай байна  гэсэн. Бид монгол хүнээ томилох саналтай байна. "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох санал хүргүүлээгүй. Өнөөдрийн хуралдаанаар уг албан тушаалд хүний нэрс яригдаагүй. Ямар хүн томилох вэ гэдгийг ОХУ-тай байгуулсан дүрэм журмын хүрээнд Монгол Улсын хуулиараа Засгийн газар шийдвэрлэдэг.
  • Өмнө нь баригдсан төмөр замын ажлууд ямар шатандаа явааг сонссон. Хэзээ ашиглалтад орох талаар захирлуудын мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газраас өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй" гэж намын бүлгээс үзлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах