Цэс Close

Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Х.Баттулга, Н.Баганбанди, Н.Энхбаяр нар нэр дэвших үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд хэвлэлд “Намбарын Энхбаяр ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй” гарчигтай ярилцлага өгчээ.

З.Энхболдын үзэж буйгаар “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт нь зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй” гэдгийг хэлсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэдгийг хэлэхэд зориулсан тайлбар. З.Энхболд угтаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах үеэр одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших боломжгүй болгож буй уг заалтыг мэдсээр байж зориуд оруулсан, өөрөө оролцсон” гэгдсэн.

Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүйд хүрээд буй энэ он /2020.05.25/-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэх заалтыг З.Энхболд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа мэдэж байсан тухай нэр бүхий улстөрчид мэдээлж, яриад буй юм.

    З.Энхболдын хэлсэнчлэн Н.Энхбаяр, Х.Баттулга нар нэр дэвших эрхтэй бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, П.Очирбат нар нэр дэвших эрхтэй болох нь. Тэднийг нэр дэвших эрхтэй гэдгийг ч З.Энхболд мэдэгдсэнийг дээр өгүүлсэн.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаа АН-аас нэр дэвших магадлалтай хүмүүст Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, МАН-аас Н.Баганбанди, МАХН-аас Н.Энхбаяр нар нэр дэвших магадлалтай болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах