Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ: Бид вакцинжуулалтаа хийж чадвал хаагдсан зүйлсээ нээж, аз жаргалтай амьдралын хэв маягтаа шилжиж орно

КОВИД-19 халдварын дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариуллаа. Вакцин хийлгэсний дараа тэрээр иргэдээ вакцинд хамрагдахыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайл Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шинэ засгийн газар ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Монгол Улсын засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэн өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөлд  тохирсон шуурхай шийдэмгий систмемтэй  шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээн ажиллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдан улаан бүсээс шар бүс рүү шилжиж нийт ААН-үүдийн 95 хувь нь хэвийн үйл ажиллагаанд шилжиж байна. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсч чаддагийг бид  харууллаа. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдсөн  нийт иргэддээ талархаж байна. Мөн төрийн алба хаагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Өнгөрсөн өдрүүдийн  хөл хорио бидэнд гурван үр дүнг өгсөн гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна. Эхний үр дүн бол бид халдварын тархалтыг хумьж чадлаа.  Хөл хорио тогтоосны хоёр дахь үр дүн бол вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцлийг хангаж чадлаа. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалт өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж чадсан Ази тивийн улс орнуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалтын асуудал ийнхүү шуурхай шийдэгдэхэд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидал чухал үүрэгтэй байсныг онцлон хэлье.

Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч цар тахлаас, аюулт өвчнөөс хамгаалах ганц арга нь вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй. Эдийн засаг -6 хувь агшсан нөхцөл байдлыг өөрчилж, алдагдсан 70 мянга орчим ажлын байрыг сэргээж, зах зээлд эргэх ёстой байсан  гацсан 8 их наяд төгрөгийн  “цусны эргэлт”-ийг  хурдасгана гэдэгт итгэлтэй байна. Вакцинжуулалтыг хийсний дараа 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшил Засгийн газартай хамтран ажиллаарай. Бид вакцинжуулалтаа хийж чадвал хаагдсан зүйлсээ нээж чадна. Хаагдсан сургууль, хаагдсан бизнес, хаагдсан хилээ, хаагдсан аз жаргалтай амьдралын хэв маягтаа шилжиж орно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах