Цэс Close

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ажлын байраа хадгалж, эдийн засаг сэргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүддээ баярлалаа

Засгийн газраас хувийн хэвшил, аж ахуй нэгж, цалин олгогчдыг дэмжих, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах бодитой алхмууд хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Улс орны хөгжилд хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн оролцоо, дэмжлэг маш чухал. Сүүлийн гурван жилд ковидийн нөхцөл байдал, улс орнуудын дайн зэрэг нөхцөл байдлаас улбаалж дэлхий дахинд инфляц өндөр байна. Манай улсын хувьд энэ нөхцөл байдал нөлөөлж, үйлдвэрүүд хаалга үүдээ барьж, иргэдийн худалдах авах чадамж буурч байгаа. Ийм хүнд үед манай хувийн хэвшлүүд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, ажлын байраа хадгалж, эдийн засаг сэргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүддээ баярлалаа гэдгийг хэлье” гэв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төслүүд амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Хууль эрх зүйн хүрээнд чөлөөт өрсөлдөөнийг ил тод болгох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих эдийн засгийн дэмжлэг, бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах