Цэс Close

ИЗНН-ын дарга Батын Батбаатар: МАН, АН-аас бусад 35 намыг нэгдэхийг гуйж  байна

ИЗНН-ын дарга Батын Батбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр МАН, АН-аас бусад улс төрийн 35 намыг нэгдэхийг хүсч байна гэсэн улс төрийн цочир мэдэгдэл хийв.

ИЗНН-ын дарга Батын Батбаатар хэлэхдээ: -Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. МАН, АН-аас бусад улс төрийн 35 намаас хүсэх нэгэн гуйлт байгаа юм. Улс төрийн 35 намыг нэгдэхийг хүсч байна. Энэ бол өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх гэсэн үндсэн шалтгаан. Өнөөдрийн миний хэвлэлийн хурал ингээд өндөрлөж байна” гэсэн юм.

Улс төрийн намуудад яагаад нэгдэх хүсэлт гаргаж байгаа вэ гэсэн асуултад “Энэхүү хүсэлтийг улс төрийн 35 намд би өөрийн биеэр хүргэж өгнө.  Өмнө нь улс төрийн намууд гурав, гурваараа багц болж нийлж нэгдэж явлаа. Үр дүн хаана байна вэ. Үр дүн гараагүй. Өнөөдөр ганцхан зүйлийг бүгдээрээ ойлгосон. Солихоос өөр зам үгүй.  35 нам нэгдэж байна гээд та бүхэн төсөөлөөд бод доо. Нэг удаа улс төрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш  нь тавиад бүгдээрээ нэгдэцгээе. Ийм л шалтгаан бий” гэв.

Тэрээр хэлэхдээ “Хувь хүний эрх, намынхаа эрх ашгийг хойш нь тавьж чадвал болохгүй зүйл үгүй. Бүгдээрээ өөрсдөөсөө асуугаад, бодоод нэг үзээрэй. 35 нам нэг боллоо гээд төсөөлөөд бодоод үз дээ гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах