Цэс Close

Иргэний Зориг Ногоон Намын хамт олон төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Иргэний Зориг Ногоон Намын хамт олон төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр тус намын дарга Б.Батбаатар: "ИЗНН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Бид цэцэг өргөхөөс гадна өчигдөр энэхүү хөшөөг угаасан. Энэхүү ажлыг бид жил бүр уламжлал болгон хийдэг. өнөөдөр С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх, ёслох,  хүндэтгэх үзүүлэхээс гадна энэ хүний үзэл санаа, үнэт зүйлийг тээж яваа нам, улс төрийн хүчин монгол үндсэндээ бараг байхгүй болчихсон.  ИЗНН бол С.Зоригийн үзэл санаа, үнэт зүйлийг тээж яваа цор ганц улс төрийн хүчин болж байна. бид энэ зорилгодоо тууштай, урагшаа урт удаан хугацаанд хамтдаа явна" гэсэн юм.
э.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах