Цэс Close

МАН-ЫН БҮЛЭГ: Төсөвт тодотгол хийх хэмжээний асуудал үүсээгүй

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн гүйцэтгэл, макро эдийн засгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. Мөн цаг үеийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг танилцуулсан юм.
Олон улсад гарч буй гэнэтийн шийдвэр, геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэс, жоншны үнэ өсөж, төмрийн хүдрийн үнэ тогтвортой байгаа нь төсөвт тодотгол хийх эрсдэл үүсгэхгүй гэж Сангийн сайд онцоллоо.
May be an image of 1 person and text
May be an image of 3 people, newsroom and text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах