Цэс Close

Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК аяллын код хуваах нислэгээр АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой боллоо хэмээн есдүгээр сард мэдэгдэж байсан.

Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн МИАТ ТӨХК Улаанбаатар хотоос АНУ-ын Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу Катей Пасифик компанитай хамтарсан шууд нислэг хийхэд бэлэн болсон гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК АНУ-ын нийт 5 хот руу Катей Пасифик компанитай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс тийз борлуулалтаа эхлүүлсэн байна.

Улаанбаатар хотоос эхлэлтэй Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес, Сидней, Брисбен, Мельбурн, Перт, Мумбай, Дели, Хоши Мин, Бангкок, Сингапур чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Катей Пасифик компаниар дамжин нийт 14 хот руу зорчих боломжтой аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах