Цэс Close

Мягмар гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүрт Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар "Б.Цогтгэрэл манай гэр бүлээс уучлалт гуйсан", Санхүү эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний профессор, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, доктор Т.Цэнд-Аюуш "ТӨБЗГ-ын ажилд Засгийн газар, яамдын амбиц орж хяналтыг сулруулж, хулгай гарах нөхцөлийг бүрдүүлсэн", “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байв", Улсын гарьд М.Бадарч “Алтан цом”-ын дор монгол туургатнууд нэгдэх хэрэгтэй" хэмээн "Баримт, үйл явдал", ЗАХИДАЛ ИРЛЭЭ: Г.Ган-Очир "Миний тухай худал мэдээллийг интерполд өгч, намайг шоронд хийлгэсэн зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.


"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Боловсролын ерөнхий хууль хүлээлтэд нийцсэн өөрчлөлт авчрах уу. Хилийн цэргийнхэн хээл хахуульд өртөж буй нь хэвийн үзэгдэл биш байлтай. “Эрдэнэс Тавантолгой”-н нэг албан тушаалтныг шалгаж дуусаж, нэмж хүн хорилоо, Автомашины “азын” 12 дугаар зарсан ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ зэрэг нийтлэл, ярилцлага, мэдээ, мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Хилийн цэргийнхэн хээл хахуульд өртөж буй нь хэвийн үзэгдэл биш байлтай


Тэгвэл сүүлийн үеийн авлигын гэмт хэргүүдээс харж байхад хилийн цэргийн офицерууд өргөсөн тангарагтаа үнэнч, эсэх нь эргэлзээтэй цаг үе иржээ. Учир нь “Нүүрсний” гэх хэргээс улбаатайгаар хилийн цэргийн хэд хэдэн алба хаагчиданхан шатны шүүхээр ял шийтгүүлчихээд байна. Эрүүгийн хэрэгт шалгуулж буй хилчин офицер ч цөөнгүй. Тиймээс хилийн цэргийн зарим офицер өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах болов уу, өнгө, мөнгөний төлөө эх орноо ч худалдахад бэлэн байгаа юм биш биз гэж хардахад хүргэж буй юм...
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Сонгуулийн хууль: 2020 VS 2024, “...Ганболдоо, баяртай” гэх үү?, Ачилтын компани иргэнд 20 сая төгрөгийн хохирол учруулжээ, В.Буянмөнх: Засгийн газарт биржийн системийг үнэгүй ашиглах санал тавьсан, Б.Даваа-Очир: Анх цол авахдаа аавтайгаа дөрвийн даваанд таарсан зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Сонгуулийн хууль: 2020 VS 2024


Түүнчлэн сонгуулийн сурталчилгааг гадаадын олон нийтийн сүлжээгээр явуулдагаа болих хэрэгтэй гэсэн санал санаачлагыг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутаг, дахин, нөхөн гээд бүх шатны сонгууль фэйсбүүк, твиттерээр явагдах нь холгүй байв. Энэ хэрээр нэр дэвшсэн улстөрчдийн мөнгө Монголдоо үлдэх биш гадаад руу урсаж байгаа гэдгийг хаа хаанаа анхаарч хармаар. Энэ асуудлыг бүүр хуулиараа хориглох заалт тусгаж өгье. Хууль тогтоогчид анхаарч, бодлого гаргаж чөлөөт хэвлэлийг дэмжих хэрэгтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах