Цэс Close

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтоороо татвараа төлөх асуулга үргэлжилж байна

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаан олголтоосоо татвараа төлөх асуулга аравдугаар сарын 18-22-нд eBarimt аппликэйшнээр явагдаж байна.

"Тийм" товч дарснаар

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвар зэрэг долоон төрлийн татвар төлөх боломжтой аж.

Өмнөх улиралд 18,846 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо 298 гаруй сая төгрөгийн хөрөнгийн албан татвар төлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах