Цэс Close

Н.Учрал:“ЭТТ”-н ашиг нэмэгдвэл ногдол ашгийн хэмжээ өснө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 1072 хувьцааны ногдол ашгаа бэлнээр авах хүсэлтэй 481.809 иргэн байна. Харин 22.242 Хуримтлалын сан буюу иргэнийхээ хадгаламжийн дансанд, 1267 иргэн Хөгжлийн сан эсвэл түгржрэл, агаарын бохирдлыг бууруулахад ногдол ашгийнхаа тодорхой хэсгийг хандивлах санал өгсөн байна. Бид судалгааны дүнг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүлээлгэж өгч, хувьцаа зарсан болон хувьцаагүй хүний тоог шинэчилж авахад Хуримтлалын санг сонгосон 22.242 хүнээс 20.303 хүн, хандив сонгосон 1267 хүнээс 1127 хүн хянагдаж, эцсийн байдлаар санал асуулгад оролцжээ.

Иргэд 1072 хувьцааны санал асуулгад оролцоогүй бол цагаан сарын өмнө 100 төгрөгийг данс руу нь олгоно. Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэх, хандивлах хүсэлтэй иргэд рүү зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулах мессеж явуулна.

Бид цаашид хандлагаа өөрчлөх ёстой. Эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдолд зарцуулж, хувь нэмрээ оруулах боломжтой. Үүнийг хэвшүүлэх эхний санал асуулга амжилттай боллоо. Өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлах сонголтыг хийсэн. Цаашдаа Үндэсний баялгийн сангийн хуульд тодорхой өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Хуримтлалын сангийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Хэрвээ та хүүхдийн мөнгө, бусад халамжаа Хуримтлалын сан руу шилжүүлье гэвэл бодлогын хүү тооцогдож, хадгалж болдог болно. Цагаан сарын өмнө ажлын хэсэг ажиллаж, иргэдэд сонголтуудыг өгч байгаа юм. Төлбөрийн карт, хадгаламжийн дэвтэр, виртуал дансны сонголтыг иргэд сонгож болно. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, ирэх дөрөвдүгээр сард дараагийн ногдол ашгийг тараана.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах