Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг талаар санал солилцлоо.
Энэ үеэр Баянчандмань суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах, Мөнгөнморьт сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх саналыг танилцууллаа.

