Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалжээ

Хуваалцах

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 43 нь обьектын гал түймэр, 4 нь ой хээрийн гал түймэр, 2 нь үер, нэг нь газар хөдлөлт, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн