Цэс Close

ОСКАР 2021: Жүжигчин Юн Ё Жон Оскарын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчин боллоо

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна. Өнгөрөгч 2020 онд Оскарын наадамд Солонгосын "Шимэгч" хэмээх кино тус наадмын зургаан төрөлд нэр дэвшиж, шилдэг найруулагч болон шилдэг кино төрөлд ялалт байгуулж байсан билээ.

Тэгвэл энэ жил Оскарын наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг Солонгосын алдарт жүжигчин Юн Ё Жон  "Minari" кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Ингэснээр  жүжигчин Юн Ё Жон Оскарын шагнал хүртсэн анхны Солонгос жүжигчин, Азийн хоёр дахь уран бүтээлчээр тодроод байна. Түүний өмнө  Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.

Эх сурвалж: The Korea Times

soompi.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах