UFC: Д.Батгэрэл өрсөлдөгчөө 50 секундын дотор ялалт байгууллаа

Хуваалцах

Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны UFC-261 тэмцээн дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулгаж авсан байна.

Ийнхүү 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Харин түүний өрсөлдөгч Кевин UFC холбооны хүрээнд хийсэн хоёр тулаандаа ээлж дараалан ялагджээ.

IFrame

Эх сурвалж: USA Today

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн