Цэс Close

ОХУ-ын төрийн Думын сонгуульд “Нэгдмэл Орос” нам ялалт байгуулжээ

Энэ сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ОХУ-д төрийн Думын найм дахь сонгууль амжилттай болж дууслаа. Улс төрийн 14 нам энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн бөгөөд тэдгээрээс 5 нам багтаж чадсан байна. думын сонгууль холимог системээр явагдсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Холбооны намын нэрсийн жагсаалтад 3812 нэр дэвшигч бүртгэгдсэн бол нэг мандаттай тойрогт 2020 нэр дэвшигч өрсөлджээ. Улмаар холбооны сонгуулийн нэг тойрогт 17 нэр дэвшигч, ннэг мандаттай тойрогт 9 нэр дэвшигч өрсөлдсөнөөс нийт 450 гишүүн ийнхүү сонгогджээ.

Санал хураалтын протоколын 90 гаруй хувийг боловсруулсан дүнгээр “Нэгдмэл Орос” нам нэг мандаттай тойрогт 80 гаруй хувийн санал авч тэргүүлжээ. Харин намын жагсаалтаар 49.65 хувийн саналаар ялалт байгуулсан байна. тодруулбал, “Нэгдмэл Орос” намаас нэр дэвшигчид нэг мандаттай 199 тэргүүлсэн байна. ингэснээр хууль тогтоох эрх бүхий парламентын сонгуульд олонхын суудлыг аваад байгаа юм.

Мөн “Коммунист” нам 19 хувь, “Либерал ардчилсан нам" 7.49 хувь, “Шударга Орос үнэний төлөө” нам 7.42 хувийн санал авлаа хэмээн тус улсын сонгуулийн хорооноос мэдээлжээ. Ингэснээр “Коммунист” нам 9 мандат, “Шударга Орос” нам 8 мандат авсан бол 5 мандатыг бие даагчид авчээ.

Сонгуульд оролцсон нийт иргэдийн ирц 45 хувиас илүү байсан бөгөөд сонгуулийн явцыг ажиглагчид санал хураалтын үеэр хэд хэдэн удаагийн зөрчил гарсныг мэдээлсэн байна.

Төрийн думын энэ удаагийн сонгуулийн санал хураалт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-д анх удаа 3 өдөр зохион байгуулагджээ.  Сонгогчид 12 мужийн захирагч, 39 бүс нутгийн засаг захиргааны удирдах албан тушаалтнуудыг сонгосон юм.

Сонирхуулахад, Тус улсын Ерөнхийлөгч Путин Төрийн Думын сонгуульд цахимаар оролцсон бөгөөд өөрөө утасгүй тул туслахынхаа утсаар саналаа өгчээ. Мөн цахим сонгуульд оролцсон иргэд байр, автомашин хожих сугалааны эрхтэй болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах