Энэ оны эхээр Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх зардал 7000 юань байсан бол одоо 75,000-100,000 юаньд хүрсэн тухай сошиал орчинд иргэд мэдээлж байна. Үүнийг дагаад урд хөршөөс орж ирэх бараа таваарын үнэ нэмэгдэж байгаа.
Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тээврийн зардлыг яаралтай буулгах, үнийн зохиомол хөөрөгдлийг зогсоох арга хэмжээ авахыг үүрэгдлээ.
