Цэс Close

Талибанчууд Афганистан дахь өөрсдийн эзэмшлийн бүсээ дөрөв дахин нэмэгдүүлжээ

"Талибан" хөдөлгөөнийхөн төрийн эрхийг мэдэлдээ бүрэн авах зорилгоор эхлүүлсэн тэмцэлдээ хүрэхэд нэг алхам ойртжээ. Тэд Афганистаны нийслэл Кабул хотод нэвтэрч хотын төв дэх Ерөнхийлөгчийн ордныг бүсэлсэн байна.

Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч эх орноосоо дүрвэсэн нь иргэдийн дунд замбараагүй байдал бий болгоход хүргэж улмаар эх орноосоо дүрвэхээр шийдсэн иргэд Кабулын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Одоогоор Талибанчууд Афганистаны газар нутгаас өөрсдийн мэдэлд байлгадаг байсан хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Дотоод хэргийн сайд Абдул Саттар Мирзаквал шилжилтийн Засгийн газарт эрх мэдлийг тайвнаар шилжүүлэн өгөх учраас Кабул хотын аюулгүй байдалд санаа зовних шаардлагагүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгджээ.

эх сурвалж: BBC.com, theguardians.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах