Цэс Close

Туркийн түймрийг унтраахаар явсан онгоц осолдож, нислэгийн багийн гишүүд амь үрэгджээ

Ойн түймрийг унтраахаар явсан онгоц осолдож, нислэгийн багийн гишүүд амь үрэгджээ.

Туркт дэгдээд байгаа ой хээрийн түймрийг унтраахад тусалж байсан Оросын нисэх онгоц осолдож багийн гишүүд бүгд амь үрэгджээ. Энэхүү харамсалтай үйл явдал өнгөрөгч бямба гаригт болсон бөгөөд нислэгийн баг түймрийн бүсэд усаа асгаж дууссаны дараа газардах гэж байгаад ийн осолдсон аж.  

Осол гарсан Кахраманмараш мужийн амбан захирагч Омер Фарук Коскуны хэлснээр ой модонд аянга буусны улмаас хээрийн түймэр эхэлсэн байна. Тэрбээр "Бид түймрийн бүс рүү онгоцны багаа илгээсний дараахан хэсэг хугацаанд холбоо тасарсан. Үүний дараа бид осол гарсныг олж мэдэн аврах багийнхныг илгээсэн” хэмээн мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бе-200” онгоцны ослоор амь үрэгдсэн Оросын таван цэргийн албан хаагчийг эр зоригийн одонгоор шагнах зарлигт гарын үсэг зурсан болохыг Кремлийн хэвлэлийн албанаас Ням гаригт мэдээлжээ.

эх сурвалж: reuters.com, bbc.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах