Цэс Close

Байр, машинтай 1435 өрхийн 8475 иргэнийг хүнсний талонаас хасжээ


Шинэчилсэн “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох” журмын дагуу Төрийн мэдээллийн сангийн тулгалтаар 2-с дээш машин, байр, 200-с дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хассан гэдэг мэдээллийг Хөдөрмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Энэ талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: "Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж нэн тэргүүнд хасагдах шалгуурыг зааж өгснөөр тодорхой бүлэг хүмүүс хасагдлаа. Дахиад ч маш олон өрх хасагдах тооцоолол бий. Эсрэгээрээ энэ дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа өрхүүд олон байгааг ч үгүйсгэхгүй.

Өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалыг хамтран шинэчлэх ажлыг Статистикийн дарга байхдаа ХНХЯ-нд олон удаа санал болгож байсан. Одоо харин энэ ажил цэгцрэх тийшээ хандаж байна.Төрд байгаа мэдээллийн санг хэрхэн үр дүнтэй, зохистой ашиглах вэ гэдэгт дөнгөж эхний алхмууд хийгдлээ. Цаашид улам сайжирна.

Хүнсний талоноос гадна Групп тогтоолтыг бид шалгаж эхэлсэн. Эрүүл гэдгээ мэдсээр байж группын мөнгө авдаг бол эртхэн сайн дураараа татгалзсан нь дээр. Хуурамчаар халамж авч байгаа бол хуулийн хариуцлага хүлээнэ.Мөн хүүхдээ бусдад өргүүлж, дараа нь өнчрүүлж “тэжээгчээ алдсан” гэх, гэрлэлтээ цуцлуулж “ганц бие эцэг, эх” гэх, мэдсээр байж хүлээн зөвшөөрөх байдлыг бид зогсоох хэрэгтэй.

Өнгөрснийг муулахаас илүү урагш харж өөрчлөн сайжруулах нь бидний үүрэг гэж би боддог.Халамжийг цэгцэлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хамтдаа ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ шилжье" гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах