Цэс Close

Танилц: Ши Жиньпиний танилцуулсан "Бүс ба Зам" санаачлагын дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөөх 8 зүйлт төлөвлөгөө

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-д зохион байгуулагдаж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтаас мэдээлж байна. 

"Бүс ба зам" санаачлагын 10 жилийн ойд зориулсан хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт энн сарын 17-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож үндсэн илтгэл тавьсан юм.
Энэ үеэр тэрбээр ирэх таван жилийн хугацаанд "Бүс ба Зам” санаачилгыг илүү хүртээмжтэй, илүү өгөөжтэй хэрэгжүүлэхээ мэдэгдээд дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөөх 8 зүйлт төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд,

1. “Бүс ба Зам” санаачилга дагуу дэд бүтцээр холбосон сүлжээ байгуулах.
2. Дэлхийн нээлттэй эдийн засаг байгуулахыг дэмжинэ.
3. Ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлнэ.
4. Ногоон хөгжлийг дэмжинэ.
5. Технологи, инновацыг дэмжинэ.
6. Иргэд хоорондын харилцааг дэмжинэ.
7. Цэгц, шударга замнал байгуулна.
8. "Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгоно.
Сонирхуулахад "Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дэлхийн 140 гаруй улс орон болон олон улсын байгууллага нэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах