Ховд аймагт “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг зохион байгуулна
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Ховд аймгийн Жендэрийн салбар хороо, Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг 09-р сарын 16-ны өдөр Ховд хотод зохион байгуулах гэж байна.
Үндэсний форум нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах, салбар, орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх, манлайллыг дэмжих, шилдэг туршлагыг хуваалцах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Форумд УИХ-ын гишүүд, яам агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, ТББ, ИНБ зэрэг байгууллагын удирдах болон холбогдох албан тушаалтан, ИТХ-ын төлөөлөгчид, баруун бүсийн Завхан, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг болон бусад аймгийн салбар, салбарын манлайлагч 500 эмэгтэй төлөөлөл оролцоно.
Сэтгэгдэл үлдээх