Цэс Close

Токио 2020: Абэ Шинзо олимпын нээлтийн ёслолд оролцохгүй

Маргааш Токио 2020 олимпын наадмын нээлтийн ёслол болно. Нээлтийн ёслолд өндөр дээд түвшний зочны хувиар уригдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нээлтэд оролцохоос татгалзжээ.

Тэрээр энэхүү шийдвэрээ “Цар тахлын улмаас Японд нээлтийн ёслол болон дийлэнх тэмцээнийг энгийн ард иргэд үзэж сонирхох боломжгүй юм. Үүнтэй холбогдуулан эгэл жирийн иргэд ёслолыг үзэх боломжгүй учир нээлтэнд хүрэлцэн ирэх нь зохисгүй гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.

Сануулахад, Токиогийн Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон. Улмаар энэ жил тус наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм.

эх сурвалж: NHK, japantimes.co.jp

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах