Хоолны хордлогыг бууруулахын тулд хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь чухал
Салмонелла нян нь грам сөрөг, споргүй бөгөөд хоолны хордлого үүсгэгч гол савханцар аж.
Тухайн салмонелла нянгийн халдварийн гол шалтгаан болдог хүнсний бүтээгдэхүүнүүдэд түүхий мах, загас, тахианы өндөг, түүхий ногооны салат, хүнсний ногооны салат зэрэг хамаарагдах ба халдвар авах гол шалтгаан нөхцөл болдог байна.
Түүнчлэн халдварт өвчтэй хүн, тал амьтнаас гадаад орчинд халдварласан хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин халдвар тархдаг.
Тийм ч учраас халдварын эрсдлийг бууруулахын тулд хүнсний үйлдвэрлэлийн бүх шатны бохирдлыг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь чухал хэмээн СХЗГ-ын Налайхын Лабораториос мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх